1965 2024

Хүнс Технологийн
Политехник коллеж

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

ХҮНС, ТЕХНОЛОГИ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ БА БНХАУ-ын ӨМӨЗО БУГАТ ХОТЫН ХӨНГӨН, АЖ ҮЙЛДВЭР, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН КОЛЛЕЖ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын хөнгөн, аж үйлдвэр, ажил мэргэжлийн коллеж болон Монгол дахь Хүнс, технологийн политехник коллежийн хооронд эрдэм шинжилгээний солилцоо, багш, оюутнуудын харилцан солилцоог дэмжих зорилгоор ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Хамтын ажиллагааны хамрах хүрээ нь харилцан тохиролцсоны дагуу хоёр сургуулийн хамтын ажиллагааны харилцааг дэмжих, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах бүх хөтөлбөрүүд юм.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны чиглэл:
  • 1. Мэдлэг солилцооны хөтөлбөр /Туршлага, эрдэм шинжилгээ/
  • 2. Судалгаа, нийтлэлийн хамтарсан үйл ажиллагаа
  • 3. Семинар, эрдэм шинжилгээний хуралд оролцох, зохион байгуулах
  • 4. Оюутан солилцооны хөтөлбөр, хамтарсан сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • 5. Хоёр сургуулийн оюутнуудын төгсөлтийн дараах ажил хайх үйл ажиллагааг дэмжих
  • 6. Оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр олгох
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад БНХАУ-ын ӨМӨЗО БУГАТ
ХОТЫН ХӨНГӨН, АЖ ҮЙЛДВЭР, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ FENG YIN HU тэргүүтэй салбар сургуулийн 5 захирал, ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ИЙН КОЛЛЕЖИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б. БАТ-ЭРДЭНЭ тэргүүтэй төлөөлөгчид байлаа.








Их уншсан