1965 2024

Хүнс Технологийн
Политехник коллеж

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

Цалинтай дадлагажигч оюутныг ЕВРОПЫН 5 орон руу явуулах хамтын ажиллагаа эхлүүллээ

ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ба BIXTER TRAINING MONGOLIA харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан цалинтай дадлагажигч оюутныг ЕВРОПЫН 5 орон руу явуулах хамтын ажиллагаа эхлүүллээ.

Зорилго. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүрээнд талууд боловсролын болон мэргэжлийн сургалтыг хөгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо.

BIXTER MONGOLIA TRAINIING нь 15 жилийн туршлага, 10.000 гаруй дадлагын ажлын байр, 2021 онд 2000 амжилттай дадлагажигч, Албан ёсны цалинтай дадлагажилт

Дадлага хийх 5 улс

  • 1. Дани
  • 2. Герман
  • 3. Нидерланд
  • 4. Швед
  • 5. Норвеги

Дадлага хийх салбар:

  • Зочид буудал ресторан
  • Хүнсний технологи
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Хоол үйлдвэрлэл
  • Аяллын хөтөч

BIXTER-ийн дадлагажигч хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлага
  • Найдвартай ажил олгогч
  • Цалинтай дадлага
  • Бүрэн дэмжлэг
  • Ирээдүйн карьерын боломжууд
  • Аяллын боломжууд

Амьдрах орчин нөхцөл:

  • Ажлын цаг 37-40/7 хоног
  • Тав тухтай байр
  • Эрүүл мэндийн даатгал
  • Амралт чөлөөт цаг

Их уншсан