2025 оны 10-р сарын 18-ны өдөр ХҮТИС-ийн харьяа ХТПК, “Блюмон” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу “Хоолны үйлчилгээ”, “Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ” ангиудад мэргэжлийн болон техникийн боловсрол олгох хосмог сургалтын хичээлийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд “Блюмон” ХХК-ийн хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд, ХТПК-ийн удирдлагууд оролцов.