Хүнс, технологийн политехник коллеж “Association Awards 2025”-ын Шилдэг мэргэжлийн сургалтын байгууллагаар шалгарав
Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний (F&B) салбарын шилдгийн шилдгийг тодруулдаг “Association Awards 2025” арга хэмжээ энэ жил үндэсний хэмжээнд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус нэр хүндтэй шагналд салбарын олон байгууллага өрсөлдсөнөөс 60 жилийн түүхтэй Хүнс, технологийн политехник коллеж маань “Best Training Institution” – Шилдэг мэргэжлийн сургалтын байгууллага номинацид тэргүүн байр эзэлж, салбартаа манлайлагч гэдгээ батлан харууллаа.
Шагнал нь тус сургуулийн олон жилийн туршлага, сургалтын чанар, мэргэжлийн ур чадварт суурилсан хүний нөөц бэлтгэх бодлогын амжилтыг үнэлсэн чухал үзүүлэлт боллоо.